УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эдийн засаг хөгжлийн сайдыг томилох хэрэгтэй. Юмны үнэ нэмэгдсэн, ханш өссөн нь ямар ч үр дүнгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой. 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн тайланг тавиагүй байгаа. Энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллахаар болж байна.
Төсвийн тодотголыг хийх ёстой. Шуугианыг далимдуулж, хэдэн зүйлийг хэмнэсэн дүр эсгэснээр эдийн засаг сэргэхгүй.
Монгол банкнаас ямар байгууллага, ямар хэмжээний зээл авч байгааг нууцлалд оруулбал Хөгжлийн Банкны асуудал дахин давтагдана. Бодлогын алдаагаа дахиж давтах гээд байна" гэв.