Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв талбайд жагссан иргэдийн шаардлагын дагуу Засгийн газар дөрөвдүгээр сарын 8-нд ээлжит бусаар хуралдсан. Нийт 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ мэдэгдсэн билээ. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-нд шаардлага тавьсан залуусын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.
Тус ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан нар ажиллана. Мөн жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл багтжээ.