Үнийн өсөлтийг бууруулахыг шаардсан залуусын жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуустай уулзаж, тэдний хүсэлт, шаардлагыг хүлээн авсан. Уулзалтын үеэр залуусын шаардлагын дагуу Засгийн газрын ээлжит бус чуулганыг хуралдуулах болсон юм. Засгийн газар энэ асуудлаар хуралдаж зарим шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэлээ.
ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож мэдээлэл хийсэн. Саатуулсан бүх хүнийг сулласан, дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэж амласан. Авилга, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
Засгийн газар та бүхний 15 шаардлагыг 11-ийг бие даан шийдвэрлэх нөлөөтэй байна. Цаашид чадах бүх зүйлээ хийх болно. Ингээд та бүхэн минь Үндсэн Хуулиа хүндэтгэж тайвнаар эвлэлдэн нэгдэж чадсан шигээ тайвнаар тарахыг хүсье. Та бүхний 15 шаардлагад үр дүн гаргана гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Цаг хугацаа харуулна" гэлээ.