Залуусын нэгдээд буй “Монголдоо сайхан амьдаръя” уриан доор болсон тайван жагсаал өчигдөр өглөөний 09.00 цагаас хойш тасралтгүй үргэлжиллээ. Залуус Засгийн газарт “ажлаа хий” гэх шаардлага тавьж тайван жагссан. Гэтэл өчигдөр буюу үүрийн 05.00 цагийн үед хууль сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй төрийн цагдаа гэмгүй жагсаалд оролцож байсан залууг жагсаалаас угз татан, гаргаж зодов.
НЦГ-ын дэд дарга Р.Отгонжаргал цагдаагийн хийсэн ёс бус үйлдлийг эрс өмөөрч, “Буруу хараад зогсож байсан залууг угз татаад зодсон юм байхгүй” гэж хэллээ. Дээрх бичлэгээс харахад тухайн залуу тайван жагсаалд гэм хоргүй оролцож буй нь харагдана.
Төрийн цагдаа төрдөө л үйлчилж байна уу.
Ард түмний эсрэг буу, бамбай зэрэг барин тэмцэж, зодож буй нь төр, ард түмэн хоорондоо дайсагналцаад буй мэт хандлагыг түгээгээд байна.