ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Их Британийн рок хамтлаг Pink Floyd 30 жилийн дараа эргэн нэгдэж Украиныг дэмжсэн дуу хийлээ.
Хамтлагийн хоёр гишүүн болох Дэвид Гилмор болон Ник Мэйсон нар хөгжмийн зохиолч, кино зохиолч, найруулагч Нитин Соуни болон бас гитарчин Гай Пратт нартай хамтран "Hey Hey Rise Up!" дуу хийсэн байна.
Тэд хамгийн сүүлд 1994 оны "The Division Bell" цомгоос хойших 30 шахам жилийн дараа гаргаж буй энэ дуунд тэд Украины Бумбокс рок хамтлагийн гоцлол дуучин Андрей Хлывнюкийн Инстаграмдаа нийтэлсэн гоцлолоос ашигласан байна. Андрей Хлывнюк Киевийн София талбайд "Ой у лузи червона вибурнум" ("Нугад улаалзгана байна") хэмээх алдартай дуугаа дуулжээ. Энэ дууны сүүлчийн мөрөөс Pink Floyd шинэ дуундаа нэр өгсөн байна.