АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины насанд хүрсэн хоёр охидын эсрэг хориг арга хэмжээ авах болсон талаар Цагаан ордны сайтад мэдээлжээ.
АНУ-ын Сангийн яамны хоригт багтсан хүмүүсийг дурдвал:
- Оросын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев,
- Ерөнхий сайд Михаил Мишустин,
- Сангийн сайд Антон Силуанов,
- Москва хотын захирагч Сергей Собянин,
- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно болон Ерөнхийлөгчийн ойрын хүмүүс багтжээ.
Түүнчлэн хоригт багтсан хүмүүсийн тоонд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын эхнэр, охин хоёрын нэрийг багтаажээ.
Жагсаалтад Владимир Путины охид гээд Катерина Владимировна Тихонова болон Мария Владимировна Воронцоваг оруулжээ. Тихонова нь Оросын засгийн газар болон батлан хамгаалах салбарт тусалдаг технологийн компанийг удирддаг. Харин Воронцова нь төрийн санхүүжилттэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээр нь генетикийн судалгаанд зориулж Кремлээс олон тэрбум доллар авч байсан. Тэдгээр хөтөлбөрүүдэд нь Путин биечлэн хяналт тавьдаг талаар жагсаалтад оруулахдаа бичжээ.
Гадны хэвлэлүүдэд Путины том охин болох Мария Воронцоваг 2015 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Анагаах Ухааны факультет төгссөн. Эндокринологийн чиглэлээр ажиллаж буй. Түүнчлэн Путины том охин бизнесмэн Йоррит Йоост Фаассентэй гэрлэсэн ба өдгөө Нидерландад амьдардаг гэж бичжээ. Харин 2022 оны гуравдугаар сард Follow The Money хэвлэл Фаассентэй холбогдоход тэрээр Путины охинтой хэзээ ч гэрлэж байгаагүй гэсэн байна.
Харин Путины бага охиныг 2015 онд Ройтерс болон Блүүмберг агентлагууд "Үндэсний оюун ухааны сан"-гийн захирлаар ажилладаг Катерина Тихонова гэв. Харин Путин хэзээ ч түүнийг охиноо гэдгийг баталж байгаагүй, бас үгүйсгэж байгаагүй юм.
Эх сурвалж: ВВС