Солонгосын алдартай жүжигчин хосууд болох Хён Бин, Сон Ё Жин нар гуравдугаар сард хуримлана гэсэн мэдээлэл өнгөрсөн арван нэгдүгээр сард гарч байсан билээ.
Хосууд 2020 онд "Crash landing on you" цувралд хамтран тоглож байсан бөгөөд үүнээс хойш дотносон 2021 оны 1-р сарын 1-нд үерхэж байгаа хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл тэдний хурим өнөөдөр болох аж. Хуримын ёслолоо ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд хийхээр болжээ. Солонгосын цагаар 11 цагаас Сөүлийн хамгийн алдартай хуримын байшинд тооцогддог "Aston House"-д болж байна.
Энэ газар нь Ача уулын дэргэд тусгай цэцэрлэгт хүрээлэнд, зочид буудлын төв байрнаас зайдуу байдаг тул урилгагүй хүн нэвтрэх боломжгүй гэнэ. Бүр урилга дээрээ зочдод хандан хуримын үеийн нууцыг чандлан хадгалахын сануулжээ.