Оросын цэргүүд эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлж байна гэж Украины парламентын гишүүн мэдэгдлээ. Украины парламентын гишүүн Мария Мезенцева “Оросын цэргүүд довтолгооны үеэр украин эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Энэ бол дайны гэмт хэрэг гэж үзэж байна” хэмээн мэдэгдлээ.
Парламентын гишүүн Мария Мезенцева телевизэд өгсөн ярилцлагадаа Киевийн зүүн захын Бровары хотод оросын цэрэг нэгэн эмэгтэйг хүүхдийнх нь нүдэн дээр хүчирхийлсэн хэргийн талаар дурджээ. Лхагва гарагт Ерөнхий прокурор Ирина Венедиктова парламентын гишүүний дурдсан халдлагыг эрх баригчид шалгаж байгаа. Украины тал тус цэргийн албан хаагчийг баривчлах тушаал гаргасан гэжээ. Хүчин, бэлгийн хүчирхийллийг дайны гэмт хэрэг, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөнд тооцдог юм.
Эх сурвалж: The Guardian