СУРТАЛЧИЛГАА
АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, орон нутагт ажиллаж байна.
Тэгвэл уржигдар буюу энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллах үеэр иргэдэд нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдээлэл бүхий сонинг тараасан байна. Тодруулбал, нэр дэвшигч Х.Баттулгыг түүхэн дэх хамгийн "хар" ерөнхийлөгч хэмээн тодорхойлж, сэтгүүлч Л.Болормаа агсан болон Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн агсны үхэл зэрэг хэд хэдэн хүн амины хэргүүдэд холбоотой хэмээх мэдээлэл бүхий “Offshore news” нэртэй сониныг иргэдэд тараажээ.
Мөн түүнийг энэ сонинд 4-5 орчим хулгайн хэрэгт холбогдуулан бичжээ. Харин нэр дэвшигч Ж.Батсуурийг намын даргаар сонгогдвол маш хурдан хугацаанд намаа эмхэлж чадах хүн хэмээн тодорхойлж, ажлын туршлагыг нь жагсаан түүний өрсөлдөгчийнхөө тухай ярьсан “Миний өрсөлдөгч Х.Баттулгыг сонговол энэ нам нэгдэх нь байтугай улам бүр жижигрэн бутарна. Х.Баттулга 32 жил хийж чадаагүй байж одоо чадна гэдэгт итгэхгүй” гэсэн яриаг нийтэлжээ.