Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Сагсан бөмбөгийн холбоод хамтран зохион байгуулсан нэгдсэн Дээд лигийн финалын цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр болж "Хасын хүлэгүүд" баг аваргын цом өргөлөө.
Лигийн улиралд хамгийн шилдэг тоглолт үзүүлж плей-оффд нэгдүгээр байраар шалгарсан тус баг финалд "Эрдэнэтийн уурхайчид" багийг 4-0 харьцаагаар хожсон.
Улирлын турш гайхалтай тоглолтууд үзүүлж, лигийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн "Хасын хүлэгүүд" багийн Б.Билгүүн финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарав.
Ийнхүү лигийн аваргууд 100 сая төгрөгийн шагналыг авч байгаа бол дэд байрыг эзэлсэн уурхайчид 20 сая, гуравдугаар байрыг эзэлсэн "Архангай алтан дорнодын дайчид" 10 сая төгрөг авлаа.