Сэтгүүлч, редакциуд нэгдэн Хөгжлийн банкны асуудлаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ.
Шаардлага хүргүүлсэн сэтгүүлч, редакциуд:
Монгол HD TV
Өрөг.мн сайт
Улаан бал нэвтрүүлэг, сэтгүүлч Ч.Лодойсамбуу
Зариг.мн
ТМ телевиз
UBN.mn сайт
Isee.mn сайт
ТВ5 телевиз
Энэ талаар Өрөг.мн сайтын ерөнхий редактор, эрэн сурвалжлах сэтгүүлч У.Болортуяа "Өнөөдрийн байдлаар 105 тэрбум төгрөгийн зээл төлөгдчихсөн. Зээл төлөгдөөд үр дүнтэй байгаа мэт боловч том зургаар нь харах юм бол нийт төлөгдсөн зээл ердөө чанаргүй зээлийн 5,8 хувь л юм. Тэгэхээр энэ бол тийм том мөнгөн дүн биш. Тоо тэгээс эхэлдэг. Шударга ёсны өмнө тоо багадахгүй. Гэхдээ төлөгдчихсөн байгаа дүн бол нийт чанаргүй зээлийн ердөө л таван хувь. Тэгэхээр нийт чанаргүй зээл болох 1,8 их наядын 1.4 их наяд нь ердөө 10-хан зээлдэгчид хамааралтай байгаа. Энэ 1,4 их наядын зээлийг төлүүлэх ёстой. Энэ бол зөвхөн зээл төлөх тухай асуудал.
Цаана нь хуулийн өмнө хариуцлага хүлээх үү, ёс зүйн хариуцлага хүлээх үү, улс төрийн хариуцлага хүлээх үү гэдэг дахиад ийм гурван асуудал эзэнгүй хэвээрээ л байж байна.
Тэгэхээр үүний өмнө double стандарт тогтоохгүйгээр бүгд ижил тэгшээр хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг шаардлага дээр редакциуд нэгдээд явж байна.
Хамгийн гол нь хариуцлага хүлээхгүй байна. Жишээлбэл Кью Эс Си ХХК хамгийн их зээлтэй чанаргүй зээлдэгч компани. Нэг эзэнтэй хоёр компани байгаа. Хоёр компанийн нийт 500 гаруй тэрбум төгрөгийн зээл байгаа. Яагаад энэ хүн найман жил зээлээ төлөхгүй явж байна вэ? Монголын эзэн юм уу? яагаад зээлээ төлөхгүй явж байдаг юм гэх мэт асуудлууд хөвөрнө. Хамгийн том зээл нь Д.Эрдэнэбилэг гэх энэ хүнд хамаарах хоёр компанийн зээл байна. Төр нь зээлдэгчээ дийлдэггүй юм уу.
Жирийн зээлтэй иргэд бид өдийд аль хэдийн байраа барьцаанд алдчихсан бараг шоронд орчихсон байдалтай байгаа шүү дээ.
Гэтэл яагаад Д.Эрдэнэбилэг гэдэг хүн найман жил зээлээ төлөхгүй 500 гаруй тэрбум төгрөгийн өртэй явж болоод байдаг юм. Тэгсэн хэрнээ хамгийн том зээлдэгч. МАН дийлэхгүй байгаа юм уу, хууль нь дийлэхгүй байгаа юм уу гэх мэт ийм асуудлууд байгаа учраас редакциуд нэгдээд байгаа юм. Гол нь мартахгүйн тулд, мартуулахгүйн сэтгүүлч нар нэгдэж байна.
Зөвхөн хөгжлийн банктай холбоотой зээлийн асуудал гээд ярихаар их хурлын гишүүдийг л бид яриад байгаа. Эсвэл зээл авсан хүмүүсээ л яриад байна.
Гэтэл зээл өгсөн хүмүүс нь өнөөдөр энд тэндхийн яаманд төрийн нарийн бичгийн дарга хийгээд, Монгол банканд хүртэл ажиллаад байж л байна шүү дээ.
Зөвхөн их хурлын гишүүд биш төрд ажиллаж байгаа ардын намын нөлөөн дор явж байгаа хүмүүсээ ч гэсэн бид орхигдуулахгүй байх ёстой. Ц.Анандбазар гэх мэт тодорхой нэр бүхий гишүүд энэ зээлд холбогдчихсон байгаа.
Асуудал гарангуут зээлээ зуун хэдэн тэрбумаар нь гаргаж ирээд төлчихсөн. Энэ их хурлын гишүүдээ шалгаач ээ. Яагаад 10 гаруй гишүүнээ шалгана гэчхээд Ардын нам чимээгүй өнөөдөр энэ хүртлээ явчхаад байгаа юм бэ!!!
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ БОЛ ИХ НАЯДААР ТООЛОГДОХ ХЭМЖЭЭНИЙ ХУЛГАЙ
Хэрвээ энэ хөгжлийн банкны асуудлын өмнө л шударга ёсыг тогтоож чадахгүй юм бол Монголын ирээдүй ямар болох нь вэ гэдэг л эргэлзээтэй болчхоод байна шүү дээ. Энэ бол их наядаар тоологдох хэмжээний хулгайн хэрэг. ЖДҮ-ээ бид мартаад өнгөрчихсөн. 950 сая төгрөгүүдээ мартчихсан. Хоёр хүн л ЖДҮ-н өмнө хариуцлага хүлээсэн. Тэгвэл хөгжлийн банкны өмнө хэн хариуцлага хүлээх юм бэ. Мартаад л бас өнгөрөх юм уу. Их наядын хулгайг монголчууд ингээд тоохгүй өнгөрдөг байх юм уу. Монголчууд ядуу байгаа нь мөнгөгүйдээ дээ биш, хулгайчиддаа бүх юмаа алдчихдаг даа л байна гэдгийг бид бүгдээрээ л харж байна шүү дээ.