УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байна. Тиймээс холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсох хэрэгтэй гэж бүлэг үзээд Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо. ОХУ, Украины дайн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, мөн экспорт, импорт буурсан энэ үед ойрын хугацаанд ямар гарц байна вэ гэдгийг ярилцсан.
Бүлгийн хурлаас "Хурдтай шийдвэр гаргах шаардлагатай байна. Засгийн газар Монголбанк шуурхай ажиллах хэрэгтэй. Тиймээс УИХ, Засгийн газраас ажлын хэсэг яаралтай гарган ажиллах хэрэгтэй" гэсэн шийдвэр гаргасан.
Валютын ханш өсөх магадлал бий болж, бараа бүтээгдэхүүний олдоц буурч, инфляц өсөх хандлагатай байна. Тиймээс бүх ажлыг том зургаар нь авч үзэх шаардлагатай" гэлээ.