Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Пара байт харвааны ДАШТ-ний эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар өнөөдөр эх орондоо ирлээ.
Тамирчдыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын байт харвааны холбоо, Монголын Паралимпийн холбоо, тамирчдын ар гэрийн төлөөллүүд угтан авч, баяр хүргэлээ.
Эмэгтэй багийн тэмцээнд Монгол Улсын баг урьдчилсан харвааны дүнгээр 1043 оноогоор тавдугаар байранд орж 1/4 шигшээ харваанд Туркийн багийг 5:4 харьцаагаар ялсан. Улмаар хагас шигшээ харваанд ОХУ-ын багт 6:0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Энэтхэгийн багтай харваж 5:1 харьцаагаар ялсан байна. Багийн дасгалжуулагчаар Б.Золбоо ажиллажээ.