Өнгөрсөн оны 10-р сард болсон крикетийн T20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Пакистан Энэтхэгийн багийг хожсоныг тэмдэглэн өнгөрүүлсэн Кашмирын гурван оюутан шоронд хоригдож байна.
Пакистаны крикетийн баг Энэтхэгийг хожсоныг тэмдэглэн шоронд гурван сар гаруй хоригдсон Кашмирын гурван оюутны ар гэрийнхэн хүүхдүүдээ суллахыг хүсч өргөдөл хүргүүлжээ.
Аршид Юсуф, Инаят Алтаф, Шоукат Ахмад Ганай нар өнгөрсөн аравдугаар сард крикетийн ДАШТ-д Пакистан Энэтхэгийг бут ниргэснээс хойш хойд нутгийн Агра хотод "улс орны эсрэг" утгатай мессежийг WhatsApp-аар илгээсэн хэргээр баривчлагдсан аж.
“Миний хүү зөвхөн крикетт дуртай байсан. Тэр улс төр мэтийн зүйлийг хэзээ ч сонирхож байгаагүй. Тэр үргэлж хичээл, тоглоомдоо л санаа тавьдаг байсан" гэж Энэтхэгийн Кашмирын Будгам дүүрэгт амьдардаг Инаятын ээж Вахида хэлэв.
“Бид өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд түүнийг крикетийн тоглолтын бичлэгээс болж баривчлагдсан тухай олон нийтийн сүлжээнээс мэдсэн. Бид юу хийхээ мэдэхгүй байна. Тэднийг өршөөхийг бид засгийн газраас олон зуун удаа гуйсан" гэж Вахида тайлбарлажээ.
Крикетийн тоглолтод Энэтхэгийн баг ялагдсан нь баруун Пунжаб мужид олон арван Кашмир оюутнуудын эсрэг халдлага үйлдэхэд хүргэсэн байна. Лалын шашинтнуудын эсрэг үзлээрээ алдартай Уттар Прадеш мужийн Ерөнхий сайд Йоги Адитянат Пакистаны багийг Энэтхэгийн эсрэг ялалт байгуулсныг тэмдэглэсэн хүмүүсийн эсрэг үймээн самууны тухай хууль зөрчсөн хэргээр хэрэг үүсгэнэ хэмээн анхааруулж байжээ.
100 гаруй хоног хоригдож буй гурван оюутан Уттар Прадеш мужийн Агра дахь Ража Балвант Сингх инженерийн коллежид мөргөлдөөнтэй бүс нутгийн оюутнуудад зориулсан тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу элсэн орсон оюутнууд гэнэ. Тэднийг “кибер терроризм, үймээн самуун дэгдээсэн, өөр өөр бүлэглэлийн хооронд дайсагналцсан, олон нийтэд түгшүүр төрүүлэхүйц мэдэгдэл хийсэн” хэргээр буруутган хорьжээ.
Тэд Агра хотын шүүхийн гадна өөрсдийг нь жигшин үзэн ядсан олон хүнтэй тулгарч, тэдний доромжлолд өртжээ. Харамсалтай нь хотын өмгөөлөгчид тэднийг өмгөөлөхөөс татгалзсан учир зэргэлдээх Матхура дүүргийн өмгөөлөгч тэдний хэргийг авсан гэнэ.
Тэд Агра хотын шүүхийн гадна өөрсдийг нь жигшин үзэн ядсан олон хүнтэй тулгарч, тэдний доромжлолд өртжээ. Харамсалтай нь хотын өмгөөлөгчид тэднийг өмгөөлөхөөс татгалзсан учир зэргэлдээх Матхура дүүргийн өмгөөлөгч тэдний хэргийг авсан гэнэ.
Тэднийг батлан даалтад гаргах шүүх хурлыг найман удаа хойшлуулсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдээд Уттар Прадешийн Засгийн газарт хандаж, тэдний эсрэг хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, "алдааг нь уучлахыг" хүсчээ.
Эх сурвалж: Aljazeera