Корнуоллын гүнгийн авхай Камиллад Ковид- 19 туссаны улмаас тусгаарлагдсан гэж Кларенс Хаус мэдэгджээ. Түүний нөхөр, Уэльсийн хунтайж Чарльз пүрэв гарагт коронавирусийн халдвар хоёр дахиа авсан гэдэг нь батлагдсан. Хэдийгээр Ковид-19-ийн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан ч 74 настай Камила олон нийтийн гурван ч арга хэмжээнд оролцсон байна.
Хунтайж Чарльз шинжилгээ өгөхөөс хоёр хоногийн өмнө хатан хаантай уулзсан гэдэг. Өнгөрсөн долоо хоногт Букингемийн ордон хатан хаан Ковид-19-ийн шинж тэмдэггүй гэж мэдэгдсэн юм.
Гүнгийн авхай анх удаа коронавирусээр өвчилж байгаа бол хунтайж Чарльз хоёр дахь удаагаа вирусын халдвар авч байгаа билээ.
Кларенс Хаусын хэвлэлийн төлөөлөгч Засгийн газрын Ковид-19-ийн үеэр баримтлах зааврыг дагаж мөрдөх болно гэж мэдэгдсэн байна. Пүрэв гарагт гүнгийн авхай Камиллаа Букингемшир дэх Темза хөндийн түншлэлд зочлох үеэрээ өөрийгөө "азаар" сөрөг гэж тодорхойлж байсан аж.
Камилла Букингемширт зочлохын зэрэгцээ Лондонгийн баруун хэсэгт байрлах Хэвен Паддингтон дахь бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг төвд зочилж, Шеперд Буш дахь Nourish Hub-ийн нээлтэд оролцсон байна.
Даваа гарагийн өглөө Кларенс Хаус Камиллагийн очсон байгууллагууд болон түүний оролцсон арга хэмжээнд очсон хүмүүст анхааруулсан мэдээлэл тараажээ.
Эх сурвалж: BBC News