Энэтхэг улс аюулгүй байдлын үүднээс Хятадын 54 аппликэйшнийг хориглосон тухай орон нутгийн сонинд мэдээлжээ. Тус хоёр улсын хооронд сунжирсан хилийн маргаан бизнесийн харилцаанд сөргөөр нөлөөлөөд удаж байгаа билээ.
Цөмийн зэвсэгтэй хоёр улсын хооронд удаан үргэлжилсэн маргаан шийдэгдээгүй байгаа тул ийм алхам хийж байна гэж шинжээчид дүгнэж буй.
Энэтхэгийн Цахим бүтээгдэхүүн, мэдээллийн технологийн яамнаас Хятадын томоохон технологийн компаниуд болох Tencent, Alibaba, NetEase зэрэг аппликэйшнүүдийг хориглосон. Эдгээр нь Энэтхэгт 2020 онд хориглосон программуудын дахин шинэчлэгдсэн хувилбарууд гэж Economic Times-т нийтэлжээ.
Энэтхэгийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хятадын аппликэйшнүүдийг хориглох болсон талаар тайлбар хийгээгүй байна.
Энэтхэг, Хятад хоёр улсын хооронд 2020 онд цуст мөргөлдөөн болж, хоёр талын цэргүүд амь үрэгдэж, Энэтхэгт Хятадын хөрөнгө оруулалтын талаар хатуу хуулиудыг батлах зэргээр сөргөлдөөн өнөөдрийг хүртэл үргэлжилж буйг уг хориг баталж байна.
Эх сурвалж: Aljazeera