АНУ-ын Хүнс, эмийн холбооноос бага насны хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг вакциныг тарих шийдвэрээ ахин хоёр сараар хойшлуулж, нэмэлт судалгаа хийхээр боллоо.
Pfizer болон BioNTech компанийн зургаан сараас дөрвөн нас хүртэлх хүүхдэд зориулсан Ковид-19 вакцины талаарх АНУ-ын шийдвэрийг Хүнс, эмийн холбоо (FDA) нэмэлт мэдээлэл хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр ийнхүү хойшлуулж буй аж.
FDA нь коронавирусийн омикрон хувилбараас үүдэлтэй халдварын улмаас нийгмийн эрүүл мэндэд асар их хэрэгцээтэй гэж нэрлэсэн вакцины анхны туршилтын мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргахаар төлөвлөж байсан юм. Шийдвэрийг ирэх долоо хоногт гаргахаар төлөвлөж, хоёрдугаар сарын 21-нээс эхлэн хэрэгжиж эхлэх байлаа.
Баасан гарагт тус агентлаг Pfizer болон BioNTech-ээс яаралтай тусламж авах хүсэлт гаргаснаас хойш ирсэн туршилтын шинэ мэдээллийг хянаж үзээд цааш явахын өмнө нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзсэн байна.
АНУ-д зургаан сартайгаас таван нас хүртэлх 18 сая орчим хүүхэд бий. Энэ насны хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг вакциныг тэсэн ядан хүлээж буй эцэг эхчүүд тус агентлаг зөвшөөрөл авахаар тогтоосон стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд цаг гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой гэж FDA –ийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
"Хэрэв ямар нэг зүйл энэ стандартад нийцэхгүй бол бид цаашаа явах боломжгүй" гэж FDA-ийн Биологийн үнэлгээ, судалгааны төвийн захирал доктор Питер Маркс хэлэв. Маркс мөн FDA-г шийдвэрээ хойшлуулахад хүргэсэн зарим шинэ мэдээлэл нь "хожимдсон мэдээлэл” байсан гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Aljazeera