ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсюс: хэрэв дэлхийн хүн амын 70 орчим хувь коронавирусын эсрэг вакцинд хамрагдвал тахлын цочмог үе шат нь энэ оны дундуур дуусч магадгүй гэж мэдэгдлээ.
Тедрос Адханом Гебрейсюс Өмнөд Африкт хийсэн ажлын айлчлалынхаа "Бидний хүлээлт бол энэ тахлын цочмог үе шат энэ жил дуусах байх гэсэн таамаг. Үүнд гэхдээ вакцинжуулалт голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд дэлхийн хүн амын 70 хувийн вакцинжуулалтанд хамрагдвал таамаглаж буй хугацаанд тахлын цочмог үе дуусна. Энэ бол тохиолдлын тухай асуудал биш энэ бидний сонголттой шууд хамаатай" гэжээ.
Тэрээр Модернагийн дарааллыг ашиглан Африкт хийсэн анхны мРНХ-ийн Ковид-19-ийн эсрэг вакциныг үйлдвэрлэсэн Afrigen Biologics and Vaccines компанид зочлох үеэрээ ингэж хэлсэн нь учиртай. Тус үйлдвэрээс гарах вакциныг энэ оны 11-р сард эмнэлзүйн туршилтанд оруулахад бэлэн болох бөгөөд 2024 онд батлагдах аж.
Африген нь ДЭМБ болон COVAX санаачилгаар дэмжигдсэн туршилтын төслийг удирдаж буй гол байгууллага юм.
Тедрос мөн Африкийн орнуудад Африкийн эмийн зохицуулалтын байгууллагыг байгуулах хүчин чармайлтыг дэмжихийг уриалсан байна. Африкийн Эмийн агентлаг зэрэг нь тивийнхээ эрүүл мэнд, эм үйлдвэрлэлийн байгууллагууд зардлаа бууруулж, хуурамч эсвэл чанар муутай эмтэй тэмцэхэд тусалдаг учраас нэн чухал асуудал гэдгийг онцолжээ.