Баянчандмань сумын нэрэмжит барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй 128 бөх зодоглоно

Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулгад 52 орны 285 тамирчин оролцож, өчигдөр дууслаа.
Тэмцээний хоёр дахь өдөр манай улсын таван жүдоч зодоглосноос +100 кг жинд О.Цэцэнцэнгэл дэлхийн аваргын мөнгөн медальт, Азербайжаны Ушанги Кокариг ялж алтан медаль хүртлээ.
Шөвгийн дөрөвт 2021 оны дэлхийн аварга, Японы Кокоро Кагеүра, шөвгийн наймд Европын аваргын хүрэл медальт Финландын Мартти Пүүмалайненыг ялсан О.Цэцэнцэнгэл 2021 оны Абу Дабигийн их дуулгад түрүүлж байсан.


Зодоглосон жүдочдоос
- Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хоёрдугаар шатанд
- Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн хоёрдугаар шатанд
- Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг нэгдүгээр шатанд
- Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нэгдүгээр шатанд тус тус ялагдлаа.








