Panasonic корпораци хямд цахилгаан автомашины түгжээг тайлах гол түлхүүр болох "Tesla Inc"-ийг дэмжсэн шинэ төрлийн лити-ион батерейг бөөнөөр нь үйлдвэрлэх туршилтыг эхлүүлэхийн тулд Япон дахь байгууламжаа шинэчилж байна.
Тус корпораци энэ оны эхээр шинэ үеийн 4680 батарейн прототипийн үйлдвэрлэлийг Вакаяма муж дахь үйлдвэрт эхлүүлнэ гэж Санхүүгийн захирал Хироказу Умеда лхагва гарагт компанийн улирлын санхүүгийн үр дүнгийн талаар товч мэдээлэл хийх үеэр мэдэгдсэн.
Вакаяма байгууламжийг эхлээд 4680 батарейн туршилтын үйлдвэрлэлд ашиглах аж. Төрөл бүрийн туршилтын дараа их хэмжээний үйлдвэрлэлийн шугам шинээр суурилуулах болно. Энэ шинэ шугам нь Вакаяма дахь үйлдвэрт нэмэгдэж магадгүй гэж Хироказу Умеда хэлсэн байна.
46 миллиметр диаметртэй, 80 миллиметр өндөртэй 4680 ширхэг батарей нь Панасоникоос Tеслад нийлүүлж байгаа 1865 ба 2170 ширхэг жижиг зайнаас тав дахин илүү хүчтэй төдийгүй энэ нь эргээд нийт өртгийг бууруулах боломжтой гэдгээрээ онцлог аж.
4680 батарейг анх Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск 2020 онд болсон арга хэмжээний үеэр танилцуулсан. Маск батарейг өөрийн компанидаа 25000 доллараар зарагддаг цахилгаан машин үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн эсийн технологийн "их нээлт" гэж магтаж байлаа.
Тесла уг эсийг дотооддоо хийхээр төлөвлөж байгаа ч Панасоник компаниас мөн үйлдвэрлэж эхлэхийг хүссэн бөгөөд Панасоник компани энэ батарейг зөвхөн Теслагаас өөр цахилгаан машин үйлдвэрлэгчдэд худалдах болно гэж мэдэгджээ.
Шинжээчид шинэ 4680 эсийн хэмжээ нь хэт халалт гэх мэт аюулгүй байдлын асуудалд хүргэж болзошгүй тул бөөнөөр үйлдвэрлэхэд хэцүү болохыг анхааруулж буй. Харин Хироказу Умеда Лхагва гарагт компанийн анхны туршилтуудын үр дүнд шинэ эсийн "гүйцэд нийцсэн прототип" гарсан гэж сөргүүлэн мэдэгдсэн.
LG Energy Solution, Contemporary Amperex Technology зэрэг батарейн зах зээлийн өрсөлдөгчид ч хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Бусад EV батарейтай харьцуулахад Панасоник батерейныхаа аюулгүй байдлын давуу талыг сурталчилж, зах зээлд эзлэх хувиас илүү ашиг олохыг чухалчилдаг гэдгээ онцолдог.
Ямартаа ч шинжлэх ухаан, технологийн салбарт үргэлж тэргүүлж явдаг, шинэ содон бүтээлүүдээрээ алдартай япончууд, тэр дундаа алдарт Панасоник Теслатай хамтран ажиллахаар болсон нь хэрэглэгч нарт илүү ашигтай байдал бий болгоно гэдгийг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: The Japan times