Өчигдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд үг хэлж асуултад хариулт авсан. Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ тэтгэврийг төрөөс өгч буй тус дэм гэдгийг тодотгожээ. Тэрбээр “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн гар хөлөө хөдөлгөсөн ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж байгаа дэм гэж ойлгож байгаа. Монгол Улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр авагчдын 50 хувь нь 350 мянгын тэтгэвэр авдаг. Энэ бол харамсалтай тоо" гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэж байна.
Тэтгэвэр гэдэг төрөөс өгч буй дэм бус тухайн иргэн насаараа ажиллаж, хөдөлмөрлөх насандаа төлсөн НДШ-ийн хуримтлалаа тэтгэврээр буцааж авч байгаа хэлбэр билээ.