ХБНГУ-ын Гадаад харилцааны шинэ сайд Анналена Баербок ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзахын өмнө Герман "үндсэн зарчмууддаа" буулт хийхгүй гэж мэдэгдлээ.
Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар өнгөрсөн мягмар гарагт Москвад уулзахдаа Украины нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлын үндсэн зарчмуудын талаар санал солилцсон талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Германы Ногоон намын гишүүн Анналена Баербок Киевт айлчлахдаа Оростой харилцан аюулгүй байдлын талаар нухацтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч Украины нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдал, эвслийг чөлөөтэй сонгох, татгалзах зэрэг үндсэн зарчмаасаа ухрах хүсэлгүй байгаагаа мэдэгджээ. Украины хилийн ойролцоо ОХУ-ын арми цэргийн сургуулилт хийх нэрийдлээр зэр зэвсэг, хүн хүчээ төвлөрүүлээд буй. Хэрэв ОХУ-аас ямар нэгэн бодлогогүй алхам хийвэл түүнийхээ хариуд өндөр үнэ төлөх болно гэж шинэхэн сайд анхааруулжээ. Мөн Украины Ерөнхийлөгч Дмитрий Кулебатай хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Цаашид түрэмгий үйлдэл бүр нь Орост эдийн засаг, стратеги, улс төрийн хувьд өндөр үнэтэй байх болно. Үүнийг шийдэх цорын ганц арга зам нь дипломар ёсоор харилцах” гэж хэлсэн байна.
ХБНГУ-ын Гадаад харилцааны сайдын уг айлчлалыг Европ, Их Британи, АНУ анхааралтай ажиглаж, Герман хатуу ширүүн байхын оронд Оростой бие даасан яриа хэлэлцээ хийх уламжлалт дүрдээ эргэн орж магадгүй гэсэн дохиог хүлээж байгаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм.
Мэргэжилтнүүд Анналена Баербокыг хүний эрхийг гадаад бодлогод тусгах талаар тууштай ажиллаж, Германыг Москватай буулт хийх түүхэн хүсэл эрмэлзлээсээ холдуулахаар шийдсэн залуу үеийн Германы улс төрчдийн нэг төлөөлөл гэдэг.
Түүний айлчлал өнгөрсөн долоо хоногт Оросын цэргүүд Украины хил дээр байгаа хэвээр байгаа гурван дээд төвшний дипломат уулзалтын дараа болж байгаа боловч Путин цэргийн халдлагад өртөх эрсдэлтэй эсэх, эсвэл үүний оронд Европ дахь зэвсгийн хяналтын талаар АНУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Украины зүүн нутгийн Луганск, Донецк мужуудын зарим хэсэг 2014 оноос хойш Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтад байгаа юм.Франко-Германы зуучлалын дагуу Минскийн энхийн төлөвлөгөөг хэлэлцсэн ч мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд бүс нутгуудад сонгууль явуулах эсэх нь маргаантай хэвээр байгаа билээ.
"Бидний зүгээс Украиныг дэмжих хамгийн үр дүнтэй хөшүүрэг бол ЕХ, G7 болон НАТО-гийн санал нэгтэй амлалт " гэж Анналена Баербок хэлжээ. Мөн “Ямар ч улс орон бусад улс орнуудад ямар чиглэлд явж, ямар харилцаатай байж, ямар эвсэлд орохыг зааж өгөх эрхгүй. Украины бүрэн эрхт байдал хэзээ ч хэлэлцээрийн сэдэв болж чадахгүй, болохгүй ч үгүй" хэмээн онцолсон байна.
Орос, Украины асуудлаарх Европ дахь мэтгэлцээн гурван түвшинд өрнөж буй. Тодруулбал, Европт байгалийн хийн хомсдол үүссэн нөхцөлд Оросоос Герман руу чиглэсэн “Хойд урсгал” болсон дамжуулах хоолой улс төрийн үр ашигтай байх; Герман Украин руу зэвсэг илгээх хоригоо сулруулах ёстой эсэх; Эцэст нь, хэрэв Орос Украин руу довтолсон бол түүнд ямар эдийн засгийн хориг арга хэмжээ авах ёстой вэ? гэдгийн хариулт удахгүй тодрох биз ээ.