Хүнс тариалах, үйлдвэрлэх, тээвэрлэхэд ажлын байр зайлшгүй шаардлагатай болсон учир Австралийн зарим мужуудад шинж тэмдэггүй, эсвэл PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан хавьтагчдыг тусгаарлалгүй, ажиллахыг зөвшөөрлөө.
Ковид-19-тэй хүмүүстэй ойр дотно харьцдаг хүмүүсийг Шинэ Өмнөд Уэльс, Квинсландад шинэ дүрмийн дагуу хоол хүнс нийлүүлэх эсвэл яаралтай тусламжийн үйлчилгээнд чухал ач холбогдолтой бол тусгаарлагдмал байдлаар ажиллахыг зөвшөөрсөн нь тус мужуудад үүссэн хүнсний хомсдолтой шууд холбоотой юм.
Холбооны эрүүл мэндийн ажилтнуудыг тусгаарлах журам орон даяар өөрчлөгдөж магадгүй гэж мэдэгдсэн тул хоёр мужийн засгийн газар ням гарагт хүнсний хомсдолыг бууруулахын тулд зөөлрүүлсэн хязгаарлалт зарласан нь энэ аж. Омикроны улмаас тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул австраличууд эмнэлэгт хэвтэх, ажиллах хүчний тасалдал, эсрэгтөрөгчийн хурдан шинжилгээний үр дүнг бүртгэх замаар тахал өвчнийг өөрсдөө удирдах үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж буй юм.
Австрали улсад цар тахал бүртгэгдсэнээс хойш нас баралтын тоо энэ долоо хоногийн сүүлээр дээд цэгтээ хүрч 24 цагийн дотор 16 хүн нас баржээ. Энэ нь дельта хувилбарын давалгааны өдөр тутмын хамгийн дээд хэмжээнээс ч өндөр байна.
Квинсландын Ерөнхий сайд Аннастасия Паласчук Омикроны долгионы оргил үе нь түүний мужид 1-р сарын сүүл эсвэл 2-р сарын эхээр ирэх төлөвтэй байгааг тэмдэглэв. Ковид-19-ийн шинжилгээ нь эерэг гарсан хүмүүс болон тэдний гэр бүлийн ойр дотны хүмүүсийг тусгаарлах өмнөх шаардлага нь хүний нөөцийн хомсдолыг үүсгэж, супермаркетуудын тавиуруудыг хоосон болгосон. Тиймээс ч хамгийн хүнд хэцүү цаг үетэй нүүр тулах бэлтгэл болгон Засгийн газар хөдөө аж ахуй, хүнсний ложистик, тээвэр, үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийг хавьтагч болон тусгаарлагдах нь "чухал үйлчилгээ, үйл ажиллагаанд саад учруулах өндөр эрсдэлтэй" гэж үзвэл тусгаарлалтаас гарахыг зөвшөөрнө гэж мэдэгдсэн юм.