Кембрижийн гүнгийн авхай Кэйт Миддлетоны 40 насны төрсөн өдөр тохиож байна. Гүнгийн авхайн төрсөн өдрөөр хувцас загварын гэрэл зурагчин Паоло Роверсигийн дарсан хөрөг зургууд нийтэд цацагдлаа. Уг зурагт гүнгийн авхай Кэйт Alexander McQueen-ийн даашинз өмсөн нүүр дүүрэн инээмсэглэсэн байх аж.
Гэрэл зурагчин Паоло Роверси “гүнгийн авхай өөрийн эерэг энергиэрээ дэлхийд итгэл найдвар авчирч чадна. Кембрижийн гүнгийн ахайтаны хөргийг авах нь миний хувьд жинхэнэ нэр төрийн хэрэг бөгөөд цэвэр баяр баясгалантай мөч байлаа” гэжээ.
Ням гарагт гүнгийн ахайтан 40 насны төрсөн өдрөө Норфолк дахь Кембрижийн гэрт гэр бүлийнхэнтэйгээ ганцаарчлан тэмдэглэх юм байна.
Кембрижийн гүнгийн авхайн цуврал гурван зурагны нэг нь өнгөт бөгөөд нөгөө хоёр нь хар цагаан хөрөг зураг бөгөөд уг хоёр зураг дээр тэрээр Уэльсийн гүнж Дианагийн ээмгийг зүүсэн байгааг сэтгүүлчид онцолжээ.
Төрсөн өдрийнхөө өмнө Кэйт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор бага насны хүүхдийн Royal Foundation төвийг байгуулсан юм.