АНУ-д омикроны халдварын тархалт нэмэгдэхтэй зэрэгцэн ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо дагаж өсжээ.
Ажлаас халагдсан хүмүүсийн нэхэмжлэлийн тоо өнгөрсөн долоо хоногт өсөж, 200 мянгад хүрчээ. Энэ нь омикрон хувилбар нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн сэргэлтэд “сүүдэр” –ээ тусгаж магадгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна.
АНУ-ын Хөдөлмөр эрхлэгчдийн статистикийн товчооноос пүрэв гарагт энэ оны нэгдүгээр сарын 1-ээр дуусгавар болсон долоо хоногт ажилгүйдлийн нөхөн олговрын тоо 207, 000 болж өсчээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 7000-аар өссөн үзүүлэлт юм.
"Коронавирусын тохиолдлын Омикрон өсөлт нь ажилгүйдлийн тэтгэмж нэмэгдэхэд нөлөөлсөн байж магадгүй. Гэхдээ энэ нэмэгдэл улирлын чанартай байх магадлал өндөр учир цаашид хэрхэхийг тодорхойлоход төвөгтэй” гэдгийг Оксфордын эдийн засгийн сургуулийн ахлах эдийн засагч Нэнси Ванден Хоутен хэлэв. "Хөдөлмөрийн зах зээлийн хатуу ширүүн нөхцөлд омикронтой холбоотой аливаа цомхотгол хязгаарлагдмал гэж үзвэл ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ 200 000-аасаа буухгүй” гэжээ.
Омикроноос үүдэн агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалсан нь тус салбарт ажиллагсад ажилгүйдэлд өртөж эхэлсэн. Ажилчид цалингийн нэмэгдлийн давуу талыг ашиглахын тулд хөдөлмөрийн зах зээлд буцаж ирэх бус цар тахал намжтал ажилгүйдлийн тэтгэмж авч байх сонирхол их байх нь хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг хойшлуулах магадлалтай гэдгийг эдийн засагч Нэнси Ванден Хоутен онцлон дурджээ.