Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онцгой дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805-р цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн байна.
Улсын эдийн засаг, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон байдаг.
Тээврийн үйл ажиллагаанд төр оролцож байгаа энэ шийдвэрийг Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч эсэргүүцэж байгаа юм.