Хуурамч мэдээлэл, хуурамч холбоосноос сэрэмжлүүлж байна

Орон сууцны 15 давхраас үсрэх гэж байсан иргэнийг онцгойгийн алба хаагчид аварч, эсэн мэнд буулгажээ. Тодруулбал, эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:13 цагт ОБЕГ хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Н /32 настай, эмэгтэй/ цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ






