Өнөөдөр нэгдүгээр улирлын баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 169, түр 11 цэг ажиллана. Эдгээрт 182 багийн 830 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 16, II тунд 32, нэмэлт сэргээх тунд 421, нийт 469 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.8 хувь байна.