Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2021 оны 12 сарын 23-ны 20 цагаас 12 сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 35-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, Алтайн уулархаг нутгаар 21-26 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 26-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.