Ардчилсан намаас Э.Бат-Үүлийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэд 2022 он бол Ардчилсан намын үндэсний эрх чөлөөний жил байх болно гэдгийг онцлов.
АН-ын дарга С.Эрдэнэ Өнөөдөр АН-аас нээлттэй микрофон ажиллуулахаар шийдэн С.Зориг агсны хөшөөний дэргэд ажиллуулж байгаа. Саяхан болсон олон том, жижиг цуглаан, жагсаалаас хүний эрхийн асуудлыг ярьж байгаа. Тэр дотроо үндэсний хэмжээний хоёр том нам МАН, АН-аас энэ жил хүний эрхийг онцгойлж ярих шаардлага тавигдсан. Өнгөрч байгаа 2021 он бол хүний эрэхийн ноцтой олон зөрчил гарсан жил болсон. Хүн үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлэн жагсаж цуглах болохоор янз бүрийн байдлаар дарамталдаг, дарангуйлдаг ийм байдал өнөөдөр монголын төрд хэвийн үзэгдэл болох тийшээ явж байна.
Ардчиллын 30 жилд сүүлийн хоёр жилд цар тахлаар далимдуулсан төрийн дарангуйлал бий болж эхэлжээ. Ковидизмын дарлал буюу шинэ нэр томьёо гарч ирсэн. Ийм нөхцөл байдалд Гамшгийн хууль бусад хууль тогтоомжоор иргэдийг үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бизнес эрхлэх, зорчих гээд маш олон эрхийг хаасан.
АН-аас өнөөдөр Double standart буюу иргэддээ ялгавартай ханддаг шүүх, хуулийн тогтолцоо бодлогыг бид зөв болгохын төлөө тэмцэх болно. Өнөөдөр энд Э.Бат-Үүлийн асуудал яригдаж байгаа ч энэ зөвхөн Э.Бат-Үүлийн асуудал биш юм. Энэ бол улс орны тусгаар тогтнол, ардчилал, хувь хүний эрх чөлөө, монголчуудын, монголын нийгмийн эрх чөлөөт байдал, тусгаар тогтносон байдлыг хамгаалах үйл хэргийн эхлэл юм гэж ойлгох ёстой. Эрх чөлөөнийхөө төлөө, хувь хүнийхээ эрхийн төлөө тэмцэх тэмцэлд нэгдэхийг би нийт монголчууддаа уриалж байна.
Бид нэг нэгнийг эсэргүүцэж босох гэдэг утгаар биш бид нийгэмд шударга ёсыг тогтооё, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалдаг ардчилсан нийгмийн тогтолцоогоо хамгаалъя гэж энэ асуудлыг ярьж байгаа юм” гэв.