2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Улаан загалмайн хорооны зөвлөлийн Тэргүүн Б.Мөнхбат тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд Улаан загалмайн хороонд зочилж доорх үйл ажиллагааг явууллаа.
Нэгдүгээрт, УЗХ-ны халамж үйлчилгээний “Гэр цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцан, оршин суугчидтай уулзалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгөв.
Хоёрдугаарт, Цар тахлын үед идэвхтэй ажилласан тэргүүний сайн дурын идэвхтнүүдийг дүүргийн ИТХ-ын “Чандмань” одон, МУЗН-ийн медаль, тэмдгээр шагнаж урамшууллаа.
Гуравдугаарт, УЗХ-ны сайн дурын идэвхтнүүдийн дунд зарласан аяныг дүгнэж шагнал гардуулан, ариун цэврийн багц тараав.
Дөрөвдүгээрт, Дүүргийн УЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравдугаар хуралдааныг зохион байгууллаа. Уг хуралдаанаар УЗХ-ны 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, 2022 оны төлөвлөгөө болон цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
Энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Улаан загалмайн хорооны зөвлөлийн Тэргүүн Б.Мөнхбат, МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, ЧД-ийн УЗХ-ны Дэд тэргүүн Б.Жаргалсайхан, УЗХ-ны Дарга Н.Ганчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, УЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Сэрээтэр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, ТУЗХАСЗ-ийн Орлогч дарга Л.Баярмаа, 16 дугаар хорооны Засаг дарга, УЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Сэргэлэн, Эрүүл мэндийн төвийн Хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, УЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Уламбаяр, УЗХ-ны ахмад болон залуу үеийн төлөөлөл сайн дурынхан хүрэлцэн ирж оролцлоо.