ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Өчигдөр Швед улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон ч тэрээр хэдхэн цагийн дараа огцрох хүсэлт гаргажээ. Учир нь Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд Магдалена Андерсон их хурлаараа өөрийн боловсруулсан төсвөө батлуулж чадаагүй ба түүнийг Ерөнхий сайд болголцсон Ногоон нам нь эвслээс гарсан байна. Тиймээс тэрээр эрх зүйн чадамжгүй засгийн газрын тэргүүн хийх боломжгүй гээд огцорчээ. Магдалена Андерсон нь өдгөө 54 настай, өмнө нь сангийн сайдаар ажиллаж байсан юм.