Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 988 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан болохыг ЭМЯ-наас мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 680 нь Улаанбаатар хотод,
- 308 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. COVID-19 халдварын улмаас эндсэн хүний тоо 1,796-д хүрлээ.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас улсын хэмжээнд 10,534 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 25,793 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 1,616 нь хүүхэд бол жирэмсэн эх 469 байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 4,386
- Хүндэвтэр – 4,686
- Хүнд – 1,227
- Маш хүнд -235.