УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Засгийн гарын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр "Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдэд 3 хувийн зээл олгоно. Нийт 100 тэрбум төгрөгийн зээл олгохоос 81 тэрбум төгрөгийн зээлийг банкууд судалж дуусжээ. Өвлийн идэшний нээлттэй худалдааг нийслэлд 7 цэгт зохион байгуулна. Дундын нугалаа, үнийн нэмэлтгүй борлуулахаар зэхэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, 1000 машины зах гэх мэт 31 цагт идэш борлуулна. Цаашдаа төрийн өмчит мах бэлтгэх компани байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Нарийн ногооны үнэ өнгөрсөн 7 хоногийнхоос буурсан" гэлээ.