Беларусьтай залгаа зүүн хил дээр цагаачдын хэт их бөөгнөрөл үүссэн тул Польш улс хилээ хаалаа. Даваа гарагийн үдэш гэхэд Кузниц боомт дээр 4000 гаруй цагаач цуглараад байгаа юм. Тиймээс Польшийн Хил хамгаалах алба мөн мягмар гарагийн өглөөнөөс эхлэн Беларусьтай хиллэдэг Кузника дахь боомтоо хааж байгаагаа мэдэгдэв.
Цагаачид хууль бусаар хил нэвтрэхийг оролдон, өргөст торыг эвдэх гэж оролдсон тул Польшийн хилчид нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Польш улс Беларусь улсыг цагаачдыг хил рүү түлхэж байна гэж буруутгаж, үүнийг дайсагнасан үйл ажиллагаа гэж тайлбарлав.
Польш, Литва, Латви улсууд сүүлийн саруудад Беларусаас улс руугаа хууль бусаар нэвтрэхийг оролдсон хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж мэдэгдэв.
Улмаар Польш Улс Беларусьтай хиллэдэг бүс нутгууддаа онц байдал тогтоон, хил хамгаалах цэргийн 12 мянган алба хаагчдын тоог нэмэгдүүлсээр, одоо цэргүүдийн тоо 12 мянгад хүрчээ.
Европын холбоо Беларусийн дарангуйлагч Ерөнхийлөгч Александр Лукашенког хориг арга хэмжээний хариу арга хэмжээ авахын тулд хүн амын шилжилт хөдөлгөөнд тус дөхөм үзүүлсэн гэж буруутгаж байна.
BBC-ийн сурвалжлагч Пол Адамс эхнэр, гурван хүүхдийн хамт хил дээр байсан ирак цагаачийн ах Барва Нусреддин Ахмедтэй ярилцжээ. Тэд өнгөрсөн сард Беларусийн нийслэл Минск хотод ирсэн юм. Ноён Ахмед "Идэх, уух зүйл багатай тул хил дээр гацсан хүмүүс зовж шаналж байна. Даваа гаригт хилийн пост руу нүүхийг цагаачид өөрсдөө олон нийтийн сүлжээгээр төлөвлөж байсан ч Беларусь тэднийг шахаж байна гэж үзэж байгаа" гэжээ. Мөн тэрээр хүмүүс тэднийг ашиглаж байгааг мэдэж байгаа ч тэдэнд ирээдүй байхгүй хэмээн ярьжээ.
Даваа гарагт олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн видео бичлэгүүд Беларусийн Польшийн хилийг чиглэн явж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг харуулжээ.
Бусад видео бичлэгүүд дээр олон тооны цагаачдыг зэвсэгтэй хүмүүс дагалдан явж байгааг харуулсан байна.
Эх сурвалж: ВВС