Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг бол архи согтууруулах ундааны хэрэглээ юм. Энэ оны 10 сард 3766 согтуугаар үйлдсэн гэмт хэрэг нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Бид энэхүү сурвалжилгаараа архидалт яагаад ихсээд байгаа. Мөн холбогдох байгууллагаас үүнийг зогсоох багасгах тал дээр хэрхэн анхаарч ажилладаг талаар сурвалжиллаа. Энэ талаар Дэд Хурандаа Б.Наранхүү,
“Цар тахлын улмаас архидан согтуурахтай холбоотой нийт эрүүлжүүлэхэд орсон иргэдийн тоо 28 нэгжээр 10 сард буурсан боловч согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгаа. Цагдаагийн байгууллагаас архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр архидан согтуурахтай тэмцэж байна. Байнгын архины хамааралтай болсон иргэдийг архинаас албадан гаргах эмчилгээнд хамруулах сайн дурын эмчилгээнд хамруулах гэх мэт. Үүнд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оруулах зэргээр ажиллаж байна.
Архидан согтуурах зөрчил гэмт хэргийн дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгддэг. Гэртээ танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ийм зөрчлүүд ихэвчлэн бүртгэгддэг. Сэтгэл гутралд орсон иргэд сэтгэл гутралаа архиар тайлах, хэтрүүлэн хэрэглэсэн архи нь түүнийг амиа хорлох, өөрийн хяналтгүйгээр өөртөө болон өрөөлд хор уршиг учруулах нөхцөлийг бий болгодог” гэлээ.
Мөн архинаас болж амьдралынхаа чухал зүйлсийг алдсан гэх иргэнтэй ярилцсан юм.
-Таны хувьд хэр удаан архи ууж байгаа вэ?
-Амьдрал юу нь сайхан байгаа юм бэ. Бидний амьдралыг сайхан гэж хэлэх үү. Би хилийн цэрэгт ажилладаг. Цалингаас цалингийн хооронд өрнөөс өрний хооронд л байна. Бид дөрвүүлээ амьдардаг. Би хоёр хүүхэдтэй.
-Яагаад уугаад байдаг юм?
-Юу нь сайхан байгаа юм.
-Амьдрал нь хэцүү болохоор уудаг гэсэн үг үү?
-Тийм л байх. Хамгийн муухай нь ажил нь олдохгүй. Заавал та нар ажил хий гээд энэ чинь л буруу.
-Ажил хийх гэж багагүй хайж явсан байх нь ээ?
-Хайлгүй яадаг юм. Намайг авдаг хүн байхгүй. Чи бол хэрэггүй гээд л. Би архинаас болж их юм алдсан. Бүх юм аа алдсан. Хэзээ ч би эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй. Ууралж ч үзээгүй. Чи архи ууж байгаа шалтгааныг яагаад асуугаад байгаа юм? Монголчууд бүгдээрээ ядуу байна. Ядарч байна. Зүдэрч байна.