Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв талбайд суулт зарлаад байсан Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлангийн бие мууджээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Энэ тухай "МУГЖ С.Жавхлан нуруу нь татаад хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ" хэмээн мэдэгджээ.
С.Жавхлан нь аравдугаар сарын 15-наас эхлэн "Монголоо аваръя" хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардан 15 хоногийн турш суулт зарлаад байсан юм.