Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,188 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 359,396 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,184 нь дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварын 751 нь Улаанбаатар хотод, 433 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,661 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 49,840 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал хөнгөн – 8,568, хүндэвтэр- 6,784, хүнд – 2,032, маш хүнд -343 хүн байна.