УИХ-д шинээр сонгогдсон Э.Батшугар болон Ц.Идэрбат нар өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөлөө.
Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас /МАН/ нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авч, ялалт байгуулсан. Э.Батшугар санал өгсөн нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчийн 73.3 хувь буюу 17264 хүний санал авсан юм. Хэдийгээр нэмэлт, санал хураалт явуулсан ч сонгогчдын ирц 50 хувийн босгыг даваагүй ч хамгийн өндөр саналыг авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг "ялалт" байгуулсанд тооцсон билээ.
УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай.