Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр хуралдаанаар зарим нэг томилгоо хийжээ. Тодруулбал, ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, түүний оронд Б.Солонгыг ХЗДХ-ийн дэд сайдаар томилсон байна.
Учир нь С.Баатаржав нь Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэхээ гардаж авсан юм.
Б.Солонго нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн юм. Тэрээр ЗГХЭГ-ын дэд даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч ажлын хэсгийн гишүүн хэвээрээ, Оюутолгойтой хийж буй хэлэлцээрт оролцох юм байна.