Калифорнийн Их Сургуулийн Ирвин Анагаах Ухааны Төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй Ерөнхийлөгч асан Билл Клинтоны шээсний замын халдвар нь цусны эргэлтэнд тархсан тухай эмч нар пүрэв гарагт CNN агентлагт мэдээлжээ.
"UC Irvine Medical Center"-ийн анагаах ухааны тэнхимийн доктор Алпеш Амин "ICU-д хяналт хийлгэж, антибиотик ба шингэн тариулсан. Хяналтад байхын тулд эмнэлэгт хэвтэж байгаа" гэж мэдэгдэлд дурджээ. Мөн Клинтонд эрчимт эмчилгээ шаардлагатай байгаа бус харин хувийн нууцлал, аюулгүй байдлын үүднээс ICU -д хэвтэн эмчлүүлж байгаа гэжээ.
Эмч нарийн хэлж байгаагаар Клинтоны сэтгэл санаа сайн байгаа. Гэр бүлийнхэн болон ажилтнуудтайгаа холбоотойгоос гадна босож, алхаж байгаа гэнэ. Хоёр хоног эмчилгээ хийсний дараа түүний цагаан эсийн тоо буурч, антибиотикт эерэг сайн хариу өгч байна" гэв.
Клинтон мягмар гарагт Калифорнид болсон сангийнхаа талаарх хувийн арга хэмжээнд оролцож байхдаа ядарч туйлдсан байсан. Тэгээд шинжилгээ хийлгэсний дараахан эмнэлэгт хэвтсэн гэж түүний ажлын албанаас мэдээллээ. Ерөнхийлөгчийн хуучин эмч нар урлогийн халдвар нь өндөр настнуудад маш түгээмэл тохиолддог бөгөөд цусны урсгал руу хурдан тархдаг боловч амархан эмчлэгддэг гэж хэлсэн байна. Клинтонд баасан гариг хүртэл судсаар антибиотик өгнө. Цаашид амны хөндийн антибиотик эмчилгээнд шилжих магадлалтай. Түүний амин чухал хэмжилтүүд тогтвортой байна гэж эмч нар хэлэв.
Клинтон 2004 онд дөрвөн удаа зүрхний шигдээсийн мэс засал хийлгэсэн. 2010 онд артерийн стент суулгаж байсан. Түүний эмнэлэгт хэвтсэнийг зүрх эсвэл Ковид-19-тэй холбоогүй болохыг онцолжээ.