Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших Сүүж хэмээх газарт аравдугаар сарын 12-ны 22:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг 22:37 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Сүүж” гэдэг газарт айл байхгүй, хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдээс асуумж авахад чичирхийлэлт мэдрэгдээгүй гэж мэдээлсэн гэв.