Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар мэдээлэл ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн хоёрт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй" гэсэн заалт байдаг юм. Уг заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц энэ сарын 20-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ.