Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нөхөн сонгууль өчигдөр боллоо. Өчигдөр орой СЕХ-ноос Нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт саналт хураалт явуулахаар болсон талаар мэдээлэн "Өнөөдөр /2021 оны аравдугаар сарын 10-нд/ санал өгөөгүй сонгогчид нэмэлт санал хураалтад оролцоно. Бүх саналын хуудсыг гараар 100 хувь давхар тоолно. Үлдсэн саналын хуудсыг лацдана" хэмээн мэдээллээ.
148 хэсгийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн дүн мэдээгээр нэр дэвшигчдийн авсан саналыг танилцуулж байна.
18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт:
- Ц.Идэрбат /МАН/ – 12,923
- -Б.Гарамгайбаатар /АН/ – 3,544
- М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ – 545
- А.Бархүү /ИЗНН/ – 258
- Д.Баатаржав /ШИНЭН/ – 174
- Д.Чулуунбат /АТОЗН/ – 149
18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат хамгийн их санал авлаа.
Цагаанхүүгийн ИДЭРБАТ гэж хэн бэ?
МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг. Улс төрд бэлтгэгдэж яваа Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна. Нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
Ц.Идэрбатын ажил эрхэлсэн байдал:
2003-2008 онд аймгийн намын хорооны улстөрийн ажилтан
2008-2012 онд Хэрлэн сумын Засаг дарга
2012-2016 онд Аймгийн намын хорооны дэд дарга
2016-2020 онд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч
2016 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж байна.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт:
- Э.Батшугар /МАН/ – 23,998
- Б.Найдалаа /ЗХЭЭ/ – 5,180
- Э.Бат-Үүл /АН/ – 4,925
- А.Отгонбаатар /ҮБЗН/ – 3,188
- Ш.Гантулга /ИЗНН/ – 3,000
- Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ – 1,823
- Ц.Гантулга /ШИНЭН/ – 1,415
- Л.Цог /ДМН/ – 199
- Ш.Төмөрсүх /ЭЧХН/ – 108
- А.Батдорж /АТОЗН/ – 79
28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн их санал авлаа.
Энхбаярын БАТШУГАР гэж хэн бэ?
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын хүү Батшугар МАН-аас УИХ-д нэр дэвшсэн. Э.Батшугар 1987 онд төрсөн бөгөөд санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. АНУ -ын Калифорни мужийн ахлах сургуулийг дүүргээд Массачусетс мужийн Уолтхэм дэх Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан амжилттай төгссөн. Ажлын гараагаа АНУ-аас эхлүүлж, “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд гурван жил ажилласан гэдэг. Дараа нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа явдал аавынх нь хүч нөмөр гэж шууд харагдаж байгаа.
Бага нас болон сургуулийн насны амьдрал минь АНУ -ын Калифорни мужийн ахлах сургууль, оюутан насандаа АНУ -ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан амжилттай төгсжээ.
Э.Батшугарын ажил эрхэлсэн байдал:
2008-2011 онд Ажлын гараагаа АНУ-с эхлүүлэн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банканд ажилласан
2012-2016 Монголбанк-ны Дэд ерөнхийлөгч
2016-2021 “Монсамил” компанийн ТУЗ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн салбарын “Медиа холдинг” компанийн ТУЗ-ийн гишүүн, Санхүүгийн салбарын “Милленниум капитал” компанийн ТУЗ-ийн гишүүн
2021 оноос Монгол Ардын Намын бага хурлын гишүүн болон Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Ийнхүү УИХ-ын 2021 оны нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид хамгийн олон саналыг авлаа.