Махатма Гандигийн мэндэлсний 152 жилийн ойд (1869-1948) зориулан Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Улаанбаатар хотын Махатма Гандийн гудамжинд ёслолын ажиллагаа зохион байгуулж, Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ.
Ковидын тахлын хохирогчид болон дэлхийн энх тайвны төлөө нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлсний дараа Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун хаан, Элчин сайд М.П Сингх, Энэтхэг-Монголын парламентын найрамдлын бүлгийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нар цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Дашчойлин, Петүб хийдийн Хамба Лам нар, Энэтхэг судлалын төвийн захирал О.Нямдаваа, Монгол Улсаас Энэтхэгт суух Элчин сайд асан Г.Ганболд нар оролцов. Ковидоос урьдчилан сэргийлэх дүрмийг дагаж Монгол улс дахь Энэтхэгчүүдийн төлөөлөл мөн оролцлоо.
Эх сурвалж: БНЭУ-ын ЭСЯ