Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар блсон тухай Японы хэвлэлүүд болон эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Японы хэвлэлд бичсэнээр түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаа аж. Долдугаар сарын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн ч өвдөгний гэмтэл бүрэн эдгээгүй байжээ.
Өнгөрсөн онд ёкозуна цол олгох хорооны төлөөлөгчид Хакухог гэмтлийн улмаас хэт олон башё алгассан хэмээн сануулга өгч байв. Энэ онд Хакухо гагцхүү Нагойя дахь ганц л тэмцээнд оролцож, Эзэн хааны ээлжит цомоо авсан юм. Гэвч есдүгээр сард өвдөгний гэмтлийн улмаас намрын башёд оролцоогүй нь зодог тайлах цаг нь болсон гэж шийдсэн хэмээн NHK агентлаг мэдээлжээ.
"Хакухо буюу Мөнхбатын Даваажаргал нь Монгол гаралтай. Тэрбээр мэрэгжлийн сумогийн ертөнцийн хамгийн алдартай сумочин. Энэ спортын төрлийн ихэнх дээд амжилтыг тэр эзэмшдэг. Хакухо эзэн хааны цомыг 45 удаа гардаж, 1187 удаа ялалт байгуулсан.
Хакухо 2019 онд Японы иргэншил авсан бөгөөд ингэснээр зодог тайлсны дараа дэвжээ эзэмших боломжтой болсон юм.