Олон жил ХБНГУ-ыг удирдсан Ангела Меркел өөрийн хүсэлтээр дахин сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдснээс хойш тус улсын дараагийн лидер хэн байх вэ? гэдэг асуулт олон нийтийн анхаарлын төвд байгаа.
Тэгвэл өнөөдөр Европын холбооны хамгийн нөлөө бүхий улс болох ХБНГУ шинэ канцлераа сонгох сонгуулиа албан ёсоор эхлүүллээ.
Одоогоор ажиглагчид Армин Ласчэтийг дараагийн канцлер болох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэж байна. Түүний хувьд Ангела Меркелийн Христийн ардчилсан нам ( CDU ) -ийн лидерүүдийн нэг бөгөөд саяхан явуулсан намын дотоод сунгаанаас дараагийн канцлерт өрсөлдөх хүнээр сонгогдсон юм. Армин Ласчет нь 1961 онд ХБНГУ-ын Аахен хотод төрсөн өдгөө 60 настай улс төрч юм. Түүний улс төрийн замнал 1994 онд Бундестагт сонгогдсноос эхэлсэн бөгөөд засгийн газарт гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байжээ. Мөн 1999-2005 оны хооронд Европын парламентын гишүүн болж тус холбооны санхүү, төсөв эрхэлсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Армин Ласчэт нь төрөлх Аахен хотын сургуулийг төгсөж Боннын их сургуулийг мөн хуулийн чиглэлээр сургууль дүүргэж байсан юм. Сэтгүүлзүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрээр Мьюнихийн их сургуульд эрдмийн зэрэг ахиулжээ. Тэр одоогоор эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байна.
2015 оны дундуур эхэлсэн Европын холбооны хямралын үеэр Ангела Меркелтэй хамгийн ойр байсан түүнийг санхүү болон нийгмийн салбарт асар туршлага хуримтлуулсан хэмээн германы хэвлэлүүд онцолжээ.
Харин түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Социал демократ намын Олаф Шолцыг үзүүлнэ гэж ажиглагчид таамаглаж байна. Энэ удаагийн сонгуульд нийт гурван хүн өрсөлдөж байгаагийн нэг нь эмэгтэй юм. Тэрбээр Германы ногоон намаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэсэн уриатай өрсөлдөж байгаа Анналена Баербок билээ.
Тус улсад 18-с дээш сонгуулийн насны 60 орчим сая хүн байгаа юм.
Эх сурвалж: BBC