Олон улсын эдийн засгийн "Unit's Safe Cities Index" буюу (SCI)-с дэлхийн хамгийн аюулгүй арван хотын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтыг гаргахын тулд хэд хэдэн үзүүлэлтүүдийг гол шалгуур болгосон байна. Өнгөрсөн удаагийн жагсаалтуудыг гаргахад цар тахлын нөлөөг харгалзан үздэггүй байсан бол энэ удаад Ковид-19-ын тархалтыг чухал шалгууруудын нэг болгосноороо онцлог юм. Мөн хууль эрхзүйн орчин, хүний эрхийг дээдэлж буй байдал, цаг агаарын орчин нөхцөл, амьдрахад таатай зэрэг дэд бүтцийн шийдлүүдийг голлох шалгуур болгожээ.
10. Швед Стокгольм
Энэ хот нь эрүүгийн хэрэг гарах тоогоор хамгийн бага хотуудын тоонд багтаж байгаа бөгөөд цахим аюулгүй байдлын хамгаалалт, амьдрах орчин зэргээр жагсаалтын 10-т оржээ.
9. Австрали Мэлбоурн
Энэхүү хот нь амьдрах орчны үзүүлэлтээс 100 оноо авахаас 78.6 оноо авчээ.
8. Хонг Конг
Энэ удаа Хонг Конг жагсаалтын наймд орсон байна. Хонк Конгийн хувьд дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа тэргүүлдэг юм.
7. Шинэ Зеланд Веллингтон
Шинэ Зеландийн Веллингтон хот энэ жагсаалтад байгаль орчны аюулгүй байдлаар жил болгон ордог билээ.
6. Голланд Амстердам
Голландын нийслэл Амстердам хот энэхүү жагсаалтад багтсан Европын хоёрхон хотын нэг болжээ. Тус хот 100 онооноос 79.3 оноо авчээ.
5. Япон Токио
Токио хот 2019 онд энэ жагсаалтыг тэргүүлж байсан бол энэ жил 5-д оржээ. Тус хот жагсаалтын гол шалгуур үзүүлэлт болох эрүүл мэндийн аюулгүй байдлаар бүх улсыг тэргүүлсэн байна.
4. Австрали Сидней
Дижитал аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтээр тус хот бүх жагсаалтыг тэргүүлсэн ч зарим нэг үзүүлэлт нь хойш нь татаж дөрөвдүгээрт орсон байна.
3. Сингапур
2019 онд энэ жагсаалтын хоёрдугаар байранд бичигдэж байсан бол энэ удаа нэг байр хойшиллоо. 2021 оны хувьд тэд нийт 80.7 оноо авчээ.
2. Канад Торонто
Торонто хот энэ жагсаалтын үндсэн 6 үзүүлэлтээр үргэлж тэргүүлсээр иржээ. Эдийн засаг, санхүү болон эрүүл мэндийн аюулгүй байдал гээд Торонто хот бүх талаараа илүү юм.
1. Дани Копенгаг
Энэ хот нь жагсаалтыг анх удаа тэргүүлж байгаа бөгөөд нийт 82.4 оноог авчээ. Ковидын эсрэг авч буй арга хэмжээ нь тус хотыг олон байр ахихад нөлөөлсөн байна.