Барилгын дулаан холбох ажлын хүрээнд замын хажуугийн ногоон байгууламж болох их хэмжээний моддыг сүйтгэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, менежер Т.Гантөмөр мэдээлжээ.
Тэрээр "Ногоон байгууламжийн үнэ цэнэ, хүний хийсэн хүч хөдөлмөрийг хэзээ үнэлдэг, ойлгодог болох вэ? Таван богд группийн барьж буй /Жапан таун, Интернешнл Улаанбаатар сургуулийн дунд/ барилгын дулаан холбох ажлын хүрээнд зөвшөөрөлгүйгээр 85 урт.м газар ухахдаа 20 гаруй метр үргэлжлэх модны үндсийг сүйтгэн нурааж, үхэх эрсдэлд оруулсан зөрчил гарсан байна.
Хяналтын Төрийн бус байгууллага зөрчлийг илрүүлж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтад мэдэгдэж хохирлын хэмжээг тодорхойлж төлүүлэхээр ажиллаж байна" гэлээ.