Энэтхэгийн Баруун Бенгал муж дахь алслагдсан тосгоны бага ангийн багш Двипнараян Найк сурагчдаа хоцроохгүйн төлөө гадаа хичээл зааж буй юм.
Тэрээр сорилт, бэрхшээлийг боломж болгон хувиргаж, задгай орон зайд хичээллэхийг эрэлхийлжээ. Ингээд байшингийн гадна талыг самбар, гудамжийг анги танхим болгон ашиглаж сурагчдадаа хичээл заасаар байжээ. Хүүхдүүдэд хүртээмжтэй байлгахын тулд нөтбүүк, микроскоп зэрэг хэрэглэгдэхүүнээ хүртэл гадаа талбайн ангидаа зөөж авчирчээ.
Багш Двипнараян Найк “Би хүүхдүүдэд цар тахлын үед хэрхэн зай барих, амны хаалт тогтмол зүүх, гараа угаахын ач холбогдол зэргийг бүгдийг нь тайлбарлан ойлгуулсан” хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ташрамд дурдахад, Цар тахлын тархалттай холбоотойгоор Энэтхэгт сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод жил гаруйн хугацаа өнгөрчээ.